“Бүхнийг хүүхдийн төлөө” хүүхдийн өмнө үүрэг хүлээгчдийн аймгийн зөвлөгөөн болж байна

10 сар
“Бүхнийг хүүхдийн төлөө” хүүхдийн өмнө үүрэг хүлээгчдийн аймгийн зөвлөгөөн болж байна
Өнөөдөр /2023.11.20/ “Бүхнийг хүүхдийн төлөө” хүүхдийн өмнө үүрэг хүлээгчдийн аймгийн зөвлөгөөн болж байна.
 
“Дэлхийн хүүхдийн өдөр”-ийг тохиолдуулан Хүүхдийн эрхийн хэрэгжилтийн өнөөгийн нөхцөл байдал, тулгамдсан асуудлыг хэлэлцэж, хүүхдийн эрхийг хамгаалах ажлыг эрчимжүүлэхэд эцэг эх асран хамгаалагч, салбарын байгууллагуудын үүрэг хариуцлага, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор зохион байгуулж буй.
 
Дорнод аймгийн хэмжээнд 2023 оноос эхлэн “Хүн болох багаасаа” хүүхдийн хөгжлийг дэмжих төслийг амжилттай хэрэгжүүлж авьяас, спорт, гадаад хэлний чиглэлээр 9000 орчим хүүхдийг хамруулаад байна.
 
Мөн Хүүхдийн сайн сайхны төлөө Дэлхийн зөн Олон улсын байгууллагатай хамтран ажиллах урт хугацааны хөтөлбөрийг Хэрлэн Баянтүмэн Чойбалсан сумдад хэрэгжүүлж хүүхэд ивээх, тэтгэх хөтөлбөр , хүүхэд хамгаалал нөлөөлөл, оролцоог бэхжүүлэх, өрхийн амьжиргааг дэмжих, гамшгийн эрсдэлийг даван туулах чадварыг нэмэгдүүлэх, зорилтот хүүхдийн сайн сайхан аж байдлыг дэмжсэнээр аймгийн 50 орчим мянган иргэн, 10 мянга гаруй гэр бүл төслийн үр шимийг хүртэх боломж бүрдэж байгаа юм.
 
2024 оноос эхлэн хүүхдийг эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, нийгмийн сөрөг үзэгдлүүдийг арилгахад боловсрол эрүүл мэнд, нийгмийн халамж, хамгаалал цагдаа хууль эрх зүй, төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагаа, үүрэг хариуцлагыг дэмжсэн Хүүхэд хамгааллын томоохон төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.
1 адам, тұғыр және мәтін кескіні болуы мүмкін
1 адам, тұғыр және мәтін кескіні болуы мүмкін
1 адам және мәтін кескіні болуы мүмкін
1 адам және мәтін кескіні болуы мүмкін
1 адам және мәтін кескіні болуы мүмкін
1 адам және жиын кескіні болуы мүмкін
4 адам және мәтін кескіні болуы мүмкін
7 адам және мәтін кескіні болуы мүмкін5 адам және мәтін кескіні болуы мүмкін
3 адам кескіні болуы мүмкін
10 адам және мәтін кескіні болуы мүмкін
7 адам, жиын және мәтін кескіні болуы мүмкін
7 адам және мәтін кескіні болуы мүмкін