”Нээлттэй засгийн түншлэлийн долоо хоног-2024” –ын хүрээнд нээлттэй засгийг дэмжих, хамтын ажиллагааг хөгжүүлэх, нийгмийн эгэх хариуцлагыг хэрэгжүүлж, иргэний нийгмийн байгууллагын оролцоог хангах зорилгоор Дорнод аймгийн Засаг даргын тамгын газрын Хууль, эрхзүйн хэлтсээс хөдөөгийн 13 сумын иргэдэд "Эрх зүйн боловсрол" нээлттэй өдөрлөгийг зохион байгуулж буй. Энэ хүрээнд Дорнод аймгийн Засаг даргын тамгын газрын Хууль, эрхзүйн хэлтсийн дарга Ц.Баяржаргалаар ахлуулсан ажлын хэсэг сумдад ажиллав. Тодруулбал иргэд болон аж ахуй эрхлэгчдэд хууль, эрх зүйн зөвлөгөө өгөх, хууль хэрэглээний сургалт, арга зүйгээр хангах шинэчлэн батлагдсан болон өргөн хэрэглээний хууль тогтоомжийн танилцуулга мэдээллийг хүргэх зорилгоор “Иргэдийн эрх зүйн боловсролд” нээлттэй өдөрлөгийг Цагаан-Овоо, Баян-Уул, Баяндун, Дашбалбар, Гурванзагал сумдад зохион байгуулсан.
Нээлттэй өдөрлөгийн хүрээнд :
- Нутгийн захиргааны байгууллага, Төсөвт байгууллагын удирдлагуудад хууль тогтоомжийг хэрэгжүүлэн ажиллах, албан хэрэг хөтлөлт, албаны үйл ажиллагаандаа мөрдөх зарчмууд болон авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх, хувийн ашиг сонирхол, хөрөнгө орлогын мэдүүлэг гаргахад анхаарах асуудлуудаар зөвлөгөө, мэдээлэл
- Сумдын Цагдаагийн тасаг, хэсгүүдийн үйл ажиллагаатай танилцах, гэмт хэргийн нөхцөл байдал, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх асуудлаар алба хаагчидтай санал солилцох
- Хүнсний худалдаа эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжүүдэд урьдчилан сэргийлэх, зөвлөн туслах хяналт шалгалт хийх, Иргэн, аж ахуй эрхлэгчдэд ШӨХТГ-ын чиг үүргийг танилцуулах, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай, Өрсөлдөөний тухай хууль тогтоомжуудаар сургалт, мэдээлэл өгөх
- Талх, нарийн боов, гурилан бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхлэгчдээс түүхий эд, бүтээгдэхүүний борлуулалтын судалгаа авах
- Иргэдэд хууль, эрх зүйн зөвлөгөө өгөх, сумдад ажиллаж буй эрх зүйн хөтөч нарыг чадавхжуулах чиглэлээр мэдээлэл, арга зүйгээр хангах, зөвлөн туслах
- Төрийн албан хаагчид, иргэд олон нийтэд шинэчлэн батлагдсан болон өргөн хэрэглээний хууль тогтоомжуудаар сургалт, мэдээлэл хийх
-Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль
-Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хууль
-Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хууль
- Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/
- Малын индексжүүлсэн даатгалын тухай хууль
- Хуулийн төсөлд санал өгөх,
DParliament.mn цахим сайтын тухай тус тус мэдээлэл хүргэж иргэдийн санал хүсэлтийг сонссон юм.