Дорнод аймгийн багийн Засаг дарга нарыг чадавхжуулах сургалт болж байна

1 жил
Дорнод аймгийн багийн Засаг дарга нарыг чадавхжуулах сургалт болж байна
“Багийн хөгжлийг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд Дорнод аймгийн 14 сумын 67 багийн Засаг дарга нарыг чадавхжуулах, арга зүйгээр дэмжлэг ур чадварыг нэмэгдүүлэх сургалт зохион байгуулагдаж байна.
 
Тус үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн оролцож багийн Засаг дарга нарт тулгамдаж буй асуудлыг сонсон хариулт өгч цаашид дэмжиж ажиллахаа илэрхийллээ.
“Багийн хөгжлийг дэмжих хөтөлбөр”-ийг 2016 оноос аймгийн Засаг даргын санаачилгаар орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж байгаа.
 
Хөтөлбөрийн гол зорилго нь Монгол Улсын Засаг захиргааны анхан шатны нэгж болох багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга, багийн Засаг дарга болон түүний ажлын албаны ажлын ур чадварыг нэмэгдүүлэн, мэргэшүүлж, ажиллах нөхцөлийг сайжруулж, багийн ажлын албаар дамжин иргэдэд хүрэх төрийн үйлчилгээг шуурхай болгох замаар иргэдийн оролцоо, сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх юм.
 
4 адам, адамдар тұр және ғимарат ішінде кескіні болуы мүмкін
1 адам және тұр кескіні болуы мүмкін
1 адам және ғимарат ішінде кескіні болуы мүмкін