ТҮЙМРЭЭС ХАМГААЛАХ ШОРООН ЗУРВАС

7 сар
ТҮЙМРЭЭС ХАМГААЛАХ ШОРООН ЗУРВАС
Хил дамнасан ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлж хамгаалах шороон болон халз зурвасыг байгаль хамгаалах нөхөн сэргээх зардлаар болон улсын төсвийн хөрөнгөөр 2014 оноос эхлэн хэрэгжүүлж буй.
 
Тодруулбал Баян-уул сумын нутаг Хэрийн голоос Халхгол сумын нутаг Буйр нуур хүртэлх 360 орчим км газар хагалж сэргээх ажлыг хийж байна.
 
Мөн Байгаль хамгаалах нөхөн сэргээх зардлын хөрөнгөөр хилийн 0275 дугаар ангийн хариуцсан хэсэг Баяндун, Дашбалбар сумын нутагт 130 км урттай, 10 м өргөнтэй түймрээс хамгаалах зурвас, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газрын санхүүжилтээр Чулуунхороот сумын нутагт 10 м өргөнтэй 120 км урттай шороон зурвасыг сэргээж нийт 250 км урттай шороон зурвасыг сэргээх ажлыг хийж гүйцэтгээд байна.
 
Энэ онд Байгаль хамгаалах нөхөн сэргээх зардлаар Хилийн зурваст 130 км түймрээс хамгаалах зурвасыг сэргээх ажлыг төлөвлөөд байна.