Улсын Онцгой комиссын шийдвэр болон аймгийн Засаг даргын “Цалинтай чөлөө олгох тухай” А/160 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангаж аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын “Хуулийн хэрэгжилтийг хангах тухай” А/04 дүгээр тушаалаар байгууллагын жирэмсэн болон 0-12 насны хүүхэдтэй 25 эмэгтэй ажилтан, албан хаагчийг гэрээсээ ажиллах нөхцөл боломжоор ханган, цалинтай чөлөө олгож ажлын үр дүнг тооцон ажиллахаар шийдвэрлэв.
Аймгийн Засаг даргын А/160 дугаар захирамжид: Шинэ коронавируст /COVID19/ халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд жирэмсэн болон 0-12 насны хүүхэдтэй эмэгтэй ажилтан, албан хаагчийг гэрээсээ ажиллах нөхцөл боломжоор хангах, цалинтай чөлөө авч ажиллахыг ДОРНОД АЙМГИЙН НУТАГ ДЭВСГЭРТ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БУЙ НИЙТ ТӨРИЙН БОЛОН НУТГИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГА, АЖ АХУЙ НЭГЖ, ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН УДИРДЛАГАД даалгасугай.