Хэрлэн голын ногоон бүсэд мотоцикльтой хѳдѳлгѳѳнт эргүүл ажиллана

4 жил
Хэрлэн голын ногоон бүсэд мотоцикльтой хѳдѳлгѳѳнт эргүүл ажиллана
Дорнод аймгийн Иргэний нийгмийн байгууллагуудын зѳвлѳл, Орон нутгийн хѳгжилд эмэгтэйчүүдийн манлайлал-2020 клубтэй хамтран "Хариуцлагатай иргэн аян"-ыг Хэрлэн сумын хэмжээнд ѳнгѳрсѳн 7 дугаар сард зохион байгуулсан.
 
Энэхүү аяныг дэмжиж "Хог хаягдлын тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах ажлыг эрчимжүүлэх тухай" аймгийн Засаг даргын 03 дугаар албан даалгавар гарч, холбогдох агентлаг, сумдад хүргүүлэн ажиллаж байгаа юм. Мѳн аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн Хэрлэн голын ногоон бүс болон нийтийн эзэмшлийн гудамж талбайд хѳдѳлгѳѳнт эргүүлийг томилон ажиллуулахаар шийдвэрлэж, зайлшгүй шаардлагатай хоёр ширхэг мотоциклийг олголоо.
Moтоциклийг Эмэгтэйчүүдийн төрийн бус байгууллагуудын сүлжээний тэргүүн, Иргэний нийгмийн байгууллагуудын удирдах зөвлөлийн гишүүн Б.Оюундэлгэр болон “Чойбалсан хөгжил” ОНѲААТҮГ-ын Хүний нөөцийн ажилтан И.Сийлэгмаа нар гардан авсан юм.
Эргүүлүүд хог хаягдал хаяж буй сѳрѳг үйлдлийг илрүүлж, таслан зогсоож, эерэг хандлагад иргэд, олон нийтийг уриалж ажиллах юм.