Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит 13 дугаар хуралдаан эхэллээ

5 жил
Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит 13 дугаар хуралдаан эхэллээ

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 13 дугаар хуралдаан 85.4 хувийн ирцтэйгээр аймгийн Засаг даргын Тамгын газрын хурлын танхимд эхэллээ.
Энэ удаагийн хуралдаанаар

  1. 2020 онд ойгоос бэлтгэх модны тоо, хэмжээний дээд хязгаарыг батлах тухай.
    2. Аймгийн 2019 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай.
    3. Аймгийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийг дүгнэх тухай.
    4. Аймгийн эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, гүйцэтгэлийн төлөвлөгөө батлах тухай.
    5. Аймгийн 2018 оны төсвийн гүйцэтгэл, 2019 оны төсвийн урьдчилсан гүйцэтгэл, 2020 оны төсөв батлах тухай.
    6. Аймгийн 2020 оны төсвийн төсөлд өгөх аудитын санал, дүгнэлт.
    7. Аймгийн хэмжээний малын шилжилт хөдөлгөөний талаарх мэдээллийг сүүлийн 2 жилийн байдлаар сонсох.
    8. Санал дэмжих тухай. /Атар газрыг шинээр эзэмшүүлж, орлогыг орон нутагт төвлөрүүлэх /
    9. Ашигт малтмал газрын тосны газрын 2019 оны 1/7766 дугаар албан бичгийн танилцуулга.
    10.Концессийн гэрээгээр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний тухай. /Чулуунхороот сумын төвийг нэгдсэн халаалтын системтэй болгох/
    11. “Санал дэмжих тухай” тогтоолын төсөл. /ХЦ-ийн улсын тусгай хэрэгцээний газрын талаар/
    12. Усан сан бүхий газрын энгийн болон онцгой хамгаалалтын бүс тогтоох тухай зэрэг нийт 12 асуудлыг хэлэлцэх юм.