Дорнод аймаг дахь аялал жуулчлалын салбаруудын уулзалт хэлэлцүүлэг болж байна

2 жил
Дорнод аймаг дахь аялал жуулчлалын салбаруудын уулзалт хэлэлцүүлэг болж байна
Монгол Улс 1990 онд Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын гишүүн болж, 2007 оноос хойш жил бүр тэмдэглэж ирсэн. Энэ өдрийг тохиолдуулан Дорнод аймаг дахь аялал жуулчлалын салбаруудын уулзалт хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгуулж байна.
 
Хэлэлцүүлгээр манай аймагт бүх төрлийн аялал жуулчлал хөгжих боломжтой бөгөөд аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийг оновчтой тодорхойлж, аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг боловсруулах, мөн өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх шаардлагатай талаар оролцогчид санал солилцож байна.
 
Хэлэлцүүлэг дэлхийн аялал жуулчлалын өдрийн хүрээнд зохион байгуулагдах арга хэмжээ, усан сан бүхий газарт аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхлэхэд тавигдах шаардлага, анхаарах зарим асуудал, Жуулчны баазын үйл ажиллагаа аж ахуйн нэгжүүдийн ололттой тал, шинэ туршлага зэрэг сэдвүүдээр үргэлжилж байна.
 
Энэ жилийн хувьд дэлхийн аялал жуулчлалын байгууллагаас "Rethinking Tourism" буюу “АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫГ ЭРГЭЦҮҮЛЭН БОДОЖ, ТӨЛӨВЛӨХ НЬ” уриан дор тэмдэглэж байна.