Сумдын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл, сумын аюулгүйн нөөц, өвс тэжээлийн бүрдүүлэлт, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийг хангуулах чиглэлээр аймгийн Засаг даргын орлогч Ш.Ёл энэ удаад Дашбалбар, Баяндун сумдад ажиллаж, 2022 онд хөдөө аж ахуйн салбарт хийгдсэн хөрөнгө оруулалт, ЖДҮ, ахуй үйлчилгээ, хоршооны үйл ажиллагаатай танилцлаа.
Цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулж Дашбалбар сумын удирдлагуудад дараах үүрэг чиглэлийг өгөв. Үүнд :
Хавар, намрын улиралд гал түймрээс урьдчилан сэргийлэх,
Малын гоц халдварт өвчний эрсдэлтэй бүсэд нутаглаж буй малчдад малын өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдлэг мэдээлэл өгөх,
Хүлэмж төслийн хэрэгжилтэд анхаарах, “1 өрх- 1 мод” хөдөлгөөнийг өрнүүлэх, борлуулалтын цэгийн хэвийн үйл ажиллагааг хангах,
Хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг орон нутгийн өмчийн бүртгэлд тусгаж эзэмшилт, ашиглалтад анхаарал тавихыг тус тус үүрэг болголоо.
Баяндун сумын удирдлагуудад дараах үүрэг чиглэлийг өгөв. Үүнд :
Сумын аюулгүйн нөөцийн өвсийг ирэх онд шинэчлэх, тэжээл бүрдүүлэх ажлыг хэрэгжүүлэх,
Малчид, иргэдэд малын гоц халдварт өвчин болон гал түймрийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлыг тогтмол зохион байгуулах,
Малын тоо толгойн албан татвар төвлөрүүлэлт, төлөвлөсөн ажлын хэрэгжилтэд хяналт тавих,
“Зоорь” төслийн хүрээнд засварласан зоорины гүйцэтгэгчтэй холбогдож засвар үйлчилгээг хийлгэх, ашиглалтыг сайжруулж ажиллахыг тус тус үүрэг болголоо.