Зарим албан тушаалын цалинг 80 хүртэлх хувиар нэмэгдүүлнэ

2 жил
Зарим албан тушаалын цалинг 80 хүртэлх хувиар нэмэгдүүлнэ
Аймгийн Засаг даргаас #сумдад эдийн засгийн суурь бодлогыг дэмжиж, ард иргэд, аж ахуйн нэгжүүдэд газрын харилцааны асуудлыг шийдвэрлэх, мал сүргийн эрүүл мэндийг хамгаалах, байгаль орчныг хамгаалах үүрэгтэй ажилладаг Мал эмнэлгийн тасгийн улсын байцаагч, тархвар зүйч, газрын даамал, байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагч зэрэг албан тушаалтнуудын цалинг 30 хувиар нэмэгдүүлэхээр аймгийн 2023 оны төсвийн төсөлд тусгаад байна.
 
Энэ хүрээнд дээрхи албан тушаалуудын цалинг сумын төсвийн нөөц бололцоонд тулгуурлан 50 хүртэлх хувиар нэмэгдүүлэх санхүүжилтийг сумын 2023 оны төсөвт тусган ажиллах тухай албан бичгийг сумын Засаг дарга нарт хүргүүллээ.