Удирдах ажилтны шуурхай хуралдаан боллоо

1 жил
Удирдах ажилтны шуурхай хуралдаан боллоо
Долоо хоног бүр удирдах ажилтны шуурхай хуралдаанд аймгийн Засаг даргын дэргэдэх агентлагууд чиг үүргийн хүрээнд цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан мэдээлэл танилцуулдаг.
 
Өнөөдрийн удирдах ажилтны шуурхай хуралдаанаар аймгийн Боловсрол шинжлэх ухааны газар болон Мэргэжлийн хяналтын газраас тус тус мэдээлэл танилцуулав.
 
Цаг үеийн нөхцөл байдал болон дээрх мэдээлэлтэй холбогдуулан аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн дараах үүрэг чиглэлийг өгөв. Үүнд:
 
1. "Хүн болох багаасаа” хөтөлбөрийг холбогдох төрийн болон төрийн бус байгууллага, сумдын Засаг дарга нартай хамтран, үр дүнтэй зохион байгуулах, хөтөлбөрийн мониторингийн бүтэц, үйл ажиллагаанд шаардагдах зардлыг 2022 онд багтаан аймгийн Засаг даргын захирамжаар батлуулах,
 
2. Хүүхдийг эергээр хүмүүжүүлэх сургалт, нөлөөллийн ажлыг эрчимжүүлэхэд шаардагдах зардал болон холбогдох шийдвэрийг 2023 оны 01 дүгээр сарын 10-ны дотор батлуулах,
3. Аймгийн хэмжээнд 2022 онд иргэнд газар өмчлүүлэх ажлыг дуусгах,
 
4. Мэргэжлийн хяналтын газар татан буугдаж байгаатай холбогдуулан шилжүүлэн томилогдож буй албан хаагчдын ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангаж ажиллахыг нийт байгууллагын удирдлагуудад,
 
5. Малын өвөлжилт хүндэрч болзошгүй сумдад зудын үнэлгээ хийх,
 
6. Албан байгууллага бүр орчныхоо 50 метр хүртэлх талбайн цас, мөсийг цэвэрлэж, халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлэхийг нийт байгууллагын удирдлагуудад тус тус үүрэг болгов.
1 адам және тұр кескіні болуы мүмкін
1 адам кескіні болуы мүмкін
1 адам және тұр кескіні болуы мүмкін
4 адам, адамдар отыр және адамдар тұр кескіні болуы мүмкін
15 адам, адамдар отыр және адамдар тұр кескіні болуы мүмкін