Цагаан-овоо сумын зорчих боломжгүй болсон замыг хусаж, хөдөлгөөнийг хэвийн болгож байна

1 жил
Цагаан-овоо сумын зорчих боломжгүй болсон замыг хусаж, хөдөлгөөнийг хэвийн болгож байна
Дорнод аймгаас Ульхан боомт чиглэлд Цагаан-овоо сумын нутаг дэвсгэрийг дайран өнгөрөх сайжруулсан авто замын цасыг 2023 оны 01 дүгээр сарын 05-06-ны өдрүүдэд хусаж, зорчих хөдөлгөөнийг хэвийн болгон ажиллаж байна.
 
Тус зам Дөчийн шорооноос алаг зам хүртэлх 35 км зайд цасан бүрхүүл үүсэж, тээврийн хэрэгслээр зорчих боломжгүй байдал үүсээд байсан юм. Зорчих хөдөлгөөн хэвийн болсноор өвөлжилт хүндэрсэн газар луу эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хүргэх, иргэд малчид хүнс, түлш, өвс тэжээлээ татах боломж бүрдлээ.
 
Аймгийн Онцгой комиссын шийдвэрээр ажлын хэсэг Цагаан-Овоо сумын болон багийн удирдлагуудтай хамт газар дээр нь ажиллан, зуд болон зудархуу болсон газруудаас хүсэлтийн дагуу 5 өрхийн 3000 гаруй малыг бэлчээртэй газарлуу нүүлгэн шилжүүлэх ажлыг гүйцэтгэж байна.