Энэ онд аймгийн төсвийн хөрөнгөөр дараах барилга байгууламжийн засварын ажлыг хийнэ

1 жил
Энэ онд аймгийн төсвийн хөрөнгөөр дараах барилга байгууламжийн засварын ажлыг хийнэ
Аймгийн Засаг даргын 2020-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр, аймгийн хөгжлийн жилийн төлөвлөгөөний хүрээнд аймгийн төсвийн хөрөнгө оруулалтаар барилга, байгууламжийг засварлах ажлыг жил бүр төлөвлөн үе шаттай хэрэгжүүлж байна.
 
2023 онд аймгийн орон нутгийн төсвийн 1,8 тэрбум төгрөгийн хөрөнгөөр боловсрол, эрүүл мэнд, спорт, соёл урлаг, нутгийн захиргааны байгууллагын 14 барилга байгууламжийн их засварын ажлыг хэрэгжүүлнэ.
 
Боловсролын салбарт: Хэрлэн сумын 8 дугаар цэцэрлэгийн барилгын шалны засвар, 8 дугаар сургуулийн барилгын дээврийн засвар, Хан-Уул цогцолбор сургуулийн спорт заалны барилгын шалны засвар, 11 дүгээр сургуулийн спорт заалны шалны засвар, Хөлөнбуйр сумын хүүхдийн цэцэрлэгийн хуучин барилгын засвар, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын барилгын гадна засвар.
 
Соёл урлаг, спортын салбарт: Баянтүмэн сумын Соёлын төвийн дээврийн засвар, Хөгжимт драмын театрын үзэгчдийн танхимын шалны засвар, Биеийн тамир спортын газрын барилгын засвар, тохижилт.
 
Орон нутгийн өмчийн барилга байгууламжийг засварлах хүрээнд: Сэргэлэн сумын Цагдаагийн хэсгийн барилгын засвар, Цагдаагийн газрын барилгын халаалт, Баян-уул сумын Цагдаагийн тасгийн барилгын өргөтгөл, Чойбалсан сумын ЗДТГ-ын барилгын дээврийн засвар.
 
Дээрх ажлууд хэрэгжсэнээр хүүхдүүд тав тухтай орчинд сурч хүмүүжих, хөгжих, иргэдэд төрийн үйлчилгээг тухтай орчин нөхцөлд үзүүлэх боломж бүрдэх юм.