Монгол улсаа тунхагласны 98 жилийн ойн баяраар Төрийн албан хаагчийн тангараг өргөх ёслолын арга хэмжээ болж Төрийн захиргааны 26 алба хаагч тангаргаа өргөлөө.
Ёслолын арга хэмжээнд аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Б.Алтансүх нар оролцов.
Албан тушаалын тодорхойлолтод хүлээсэн үүргээ хангалттай сайн биелүүлж, цаашид төрийн жинхэнэ албанд үр бүтээлтэй ажиллаж чадахаа нотлон харуулсан төрийн албан хаагчид Төрийн захиргааны албан хаагчийн тангаргийг Монгол Улсын Үндсэн хуулийн 46 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 1 дэх заалт, мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1995 оны 109 дүгээр зарлигаар баталсан “Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслолын журам”-ын дагуу ёс төртэйгөөр өргөдөг уламжлалтай.