Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор 13 сумын сум дундын эмнэлэг, өрх, сумын эрүүл мэндийн төвүүдэд нэн шаардлагатай 49 нэр төрлийн 105 ширхэг багаж, тоног төхөөрөмжийг аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга О.Байгалмаа, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч П.Гэрэлбаатар, Л.Түвдэнням, Эрүүл мэндийн газрын дарга Ч.Оюунаа нар эрүүл мэндийн байгууллагуудад хүлээлгэн өглөө.
Дээрх эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд нэн шаардлагатай багаж, тоног төхөөрөмжүүдийг аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн 131,6 сая төгрөгийг шийдвэрлэж, “Биомед трейд” ХХК нийлүүлэв.