Монгол Улсын Засаг Захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль шинэчлэгдэн батлагдаж, Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлтүүд орсонтой холбоотойгоор орон нутгийн төсвийн төсөл өмнөх жилүүдтэй харьцуулахад бүтцийн хувьд нилээд өөрчлөлт орж өргөн баригдаж байгаа юм.
Тухайлбал орлогын хувьд:
- Аймаг, сумдын төсвийн орлогын бүтэц өөрчлөгдөж нийт дүнгээр өмнөх оноос 18.6 тэрбум төгрөгөөр буюу 84 хувиар нэмэгдэж байна.
-Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд төвлөрөх орлогын хувь хэмжээг нэмэгдүүлж, орон нутагт хуваарилах хувь хэмжээг өсгөснөөс аймгийн ОНХС-д нэгдсэн сангаас төвлөрөх орлого урд оноос 7.5 тэрбум төгрөгөөр буюу 85 хувиар нэмэгдлээ.
Ийнхүү хөрөнгө оруулалтын эх үүсвэрийн нэмэгдлийг:
- Сумдад нэн шаардлагатай мэргэжлээр ажиллаж буй төрийн албан хаагчдыг орон сууцаар хангах,
- ЦДАШ-уудыг өргөтгөх,
- Нийтийн ундны цэвэр усыг цэвэршүүлэх төхөөрөмжийг сайжруулах
- Замын засвар арчлалт, замын байгууламжийг нэмэгдүүлэх,
- Дэд бүтцийн ажлууд, шугам сүлжээг шинэчлэх
- Гэр хорооллын гэрэлтүүлэг,
- Камержуулалт,
- Тоглоомын болон чийрэгжүүлэлтийн талбай
- Авто зогсоолыг нэмэгдүүлэх
- Үерээс хамгаалах далан байгуулах,
- Ногоон байгууламжийг нэмэгдүүлэх,
- Хог хаягдлыг ангилах ялгах цех байгуулах,
- Сууц өмчлөгчдийн зөвлөлийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зэрэг иргэдийн ая тухтай орчныг бүрдүүлэх, сайжруулах чиглэлүүдэд түлхүү чиглэгдэн зарцуулахаар төлөвлөлөө.