Монгол Улсаа тунхаглан зарласны 98 жилийн ойг тохиолдуулан төрийн албан хаагчдын дунд зохион байгуулж байгаа түнх сур харваа болон үндэсний бичгийн тэмцээний нээлт боллоо.
Аймгийн Засаг даргын дэргэдэх агентлагууд, 14 сумын Засаг даргын тамгын газрын алба хаагчид тус бүр 5 хүний бүрэлдэхүүнтэй 26 баг оролцож байна.
Тус тэмцээн нь төрийн албан хаагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлж, Монгол үндэсний бичгийн мэдлэгийг дээшлүүлэх, үндэсний бичиг үсгийн гайхамшгийг сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх, үндэсний сур харвааг хөгжүүлэх зорилготой юм.
Төрийн албан хаагчдын тэмцээнийг 2018 оноос эхлэн уламжлал болгон зохион байгуулж ирсэн. 2018 онд Чулуунхороот, 2019 онд Дашбалбар сумд тэргүүлж шилжин явах цомын эзнээр тодорч байсан билээ.