Дорнод аймгийн харьяат цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицер, ахлагч нарын 2023 оны цэргийн бүртгэл 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 2023 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл харьяа багийн Засаг даргын ажлын байранд явагдаж байна.
Бүртгэлд 18-50 насны эрэгтэйчүүд, 55 хүртэл насны бэлтгэл офицер, ахлагч, 60 хүртэл насны ахлах, 65 хүртэл насны бэлтгэл дээд офицерууд хамрагдана уу.
Цэргийн бүртгэлд ирэхдээ дараах бичиг, баримттай ирнэ.
Үүнд:
1. Иргэний үнэмлэх,
2. Цэргийн үүрэгтний үнэмлэх (Бэлтгэл офицер, ахлагчийн үнэмлэх)-тэй ирж тэмдэглэл хийлгэнэ.
Цэргийн үүрэгтний үнэмлэхээ хаяж гээдүүлсэн болон шинээр 18 нас хүрсэн иргэд:
1. 3х4 хэмжээний цээж зураг 2 хувь,
2. Иргэний цахим үнэмлэх, (төрсний гэрчилгээ)
3. Ажлын газрын болон оюутны үнэмлэхтэй ирнэ.
Цагдаа, Тагнуул Онцгой байдлын газар, Шүүхийн алба хаагчид ажлын газрын үнэмлэх цахим үнэмлэхтэй очиж бүртгэлээ хийлгээрэй.
Бүртгэлийн цагийн хуваарь:
Ажлын өдрүүдэд 08.30-17.00
Дорнод аймгийн Засаг даргын тамгын газрын Цэргийн штаб