Удирдах ажилтны шуурхай хуралдаан боллоо

9 сар
Удирдах ажилтны шуурхай хуралдаан боллоо
Долоо хоног бүр удирдах ажилтны шуурхай хуралдаанд аймгийн Засаг даргын дэргэдэх агентлагууд чиг үүргийн хүрээнд цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан мэдээлэл танилцуулдаг.
 
Өнөөдөр (2024.03.11) Цаг үеийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газар, Мал эмнэлгийн газраас тус тус мэдээлэл танилцуулав.
Дээрх мэдээлэл болон цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн Засаг даргын тамгын газрын дарга П.Бат-Өлзий дараах үүрэг чиглэлийг өгөв. Үүнд :
 
1.Аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг нийт уул уурхайн аж ахуйн нэгж болон нүүрс олборлолтын аж ахуйн нэгжүүдийн “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө”, “Байгаль орчныг хамгаалах, уурхай ашиглах, үйлдвэр байгуулахтай холбогдсон дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх тухай гэрээ”-ний хэрэгжилтэд аймгийн Засаг даргын захирамжаар удирдамж батлуулж, хяналт тавьж ажиллахыг аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргад,
 
2.Малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулах ажлыг зохион байгуулахдаа тамирдсан малд вакцин хийх эсэхэд мэргэжлийн байгууллагын зөвлөмжийг авах, зүй бусаар хорогдсон малын сэг зэмийг цуглуулж устгах арга хэмжээг шуурхай зохион байгуулж ажиллахыг аймгийн Мал эмнэлгийн газрын даргад,
 
3.Болзошгүй шар усны үер, ой, хээрийн түймэр зэрэг хавсарсан гамшгаас урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж ажиллахыг аймгийн Зүүн бүсийн төв, Онцгой байдлын газрын даргад тус тус даалгав.
1 хүн ба бичвэр нарын зураг байж магад
1 хүн, хичээл хийж байна ба нүдний шил нарын зураг байж магад
1 хүн ба мэдээний өрөө нарын зураг байж магад
5 хүн, хичээл хийж буй хүмүүс, мэдээний өрөө ба бичвэр нарын зураг байж магад
4 хүн ба хичээл хийж буй хүмүүс нарын зураг байж магад
6 хүн нарын зураг байж магад