Энэ онд 14 барилгын дээврийг бүрэн засварлана

4 жил
Энэ онд 14 барилгын дээврийг бүрэн засварлана

Дорнод аймагт 1990 оноос өмнө баригдсан таван давхар 62 орон сууцны барилга байдаг, үүнээс СӨХ-оос болон оршин сууц иргэдээс ирүүлсэн саналыг үндэслэн нэн тэргүүн ээлжид дээврийг нь засварлах шаардлагатай барилгуудыг эрэмбэлэн 2016 оноос эхлэн аймгийн төсвийн хөрөнгөөр нийтийн орон сууцны 33 барилгын дээврийг засварлах ажлыг хэрэгжүүлээд байна.

Өнөөдөр аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн 3 дугаар байрны дээврийн засварын гүйцэтгэгч компани болон ажлын явцтай газар дээр нь очиж танилцлаа. Ажлыг гүйцэтгэж буй Донж-өргөө ХХК-нд чанартай, хугацаанд нь гүйцэтгэхийг даалгав.

2020 онд нийтийн орон сууцны 14 барилгын дээврийг орон нутгийн төсвийн 694.9 сая төгрөгөөр засварлахаар төлөвлөж гүйцэтгэгч компаниудтай гэрээ байгуулан ажиллаж байна.

Энэ онд Хэрлэн сумын 6-р багт 20, 21 дүгээр байр,

7-р багт 29, 30,37 дугаар байр,

9-р багт 3, 4, 6, 7 дугаар байр,

11-р багт 405 дугаар байруудын дээвэр,

Халхгол сумын 4 орон сууцны барилгын дээврийг тус тус засварлах юм.