2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр АЗДТГ, ХХААГ-тай хамтран Дорнод аймгийн сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудтай "Сүү үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах боломжийг судлах" зорилгоор санал авах цахим хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Цахим хэлэлцүүлэгт ХАА-н салбарын ахмадын төлөөлөл, Баянтүмэн, Чойбалсан, Хэрлэн сумдын Засаг дарга нар, багийн Засаг дарга нар, Хөдөө аж ахуйн тасгийн мэргэжилтнүүд, Мал эмнэлгийн тасгийн байцаагч, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч иргэн, аж ахуйн нэгжийн төлөөлөл, сүү, сүүн бүтээгдэхүүн борлуулагч иргэн, аж ахуйн нэгжийн төлөөлөл, сүү, сүүн бүтээгдэхүүн борлуулдаг малчны төлөөлөл нийт 80 хүн хамрагдлаа.
Хэлэлцүүлгийн үр дүнд сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудаас гарсан санал, дүгнэлтийг аймгийн Засаг даргын зөвлөлд танилцуулж, цаашид авах арга хэмжээг төлөвлөх юм.