"Гамшгийн эрсдэлийн үнэлгээ ба гамшгийн эрсдэлийг бууруулах төлөвлөлтийг уялдуулах нь” сургалт явагдаж байна

2 жил
"Гамшгийн эрсдэлийн үнэлгээ ба гамшгийн эрсдэлийг бууруулах төлөвлөлтийг уялдуулах нь” сургалт явагдаж байна
Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Онцгой байдлын ерөнхий газарт хэрэгжиж буй “Монгол Улсын гамшгийн эрсдлийн үнэлгээ, төлөвлөлт болон эрсдэл шилжүүлэх чадавхийг бэхжүүлэх төсөл”-өөс “Гамшгийн эрсдлийн үнэлгээ ба гамшгийн эрсдэлийг бууруулах төлөвлөлтийг уялдуулах нь” сэдэвт Зүүн бүсийн сургалтыг зохион байгуулж байна.
 
Сургалтад Дорнод, Хэнтий, Сүхбаатар, Говьсүмбэр, Дорноговь, Өмнөговь аймгуудын төрийн захиргааны байгууллагуудын төлөөлөл, Онцгой байдлын газрын дарга, мэргэжилтнүүд оролцож байгаа юм.
 
Уг төслийн хүрээнд орон нутагт хийгдсэн гамшгийн эрсдэлийн үнэлгээний дүнг танилцуулах, гамшгийн эрсдлийн үнэлгээнд суурилан гамшгийн эрсдэлийг бууруулах төлөвлөлтийг боловсруулахад дэмжлэг үзүүлэх, оролцогчдын мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, аймгийн хөгжлийн төлөвлөлтөд уялдуулах талаар мэдлэг мэдээллийг олгоно.
 
Энэхүү сургалтын үр дүнд гамшгийн эрсдлийг бууруулах төлөвлөлтийг сайжруулах, аймгийн хөгжлийн бодлого, төлөвлөлтөд уялдуулах, ирэх онд гамшгийн эрсдэлийн чиглэлээр хийх ажлаа төлөвлөх ач холбогдолтой юм.
 
Сургалт 2022 оны 11 дүгээр сарын 21-23-ны өдрүүдэд үргэлжилнэ.