Долоо хоног бүр удирдах ажилтны шуурхай хуралдаанд аймгийн Засаг даргын дэргэдэх агентлагууд чиг үүргийн хүрээнд цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан мэдээлэл танилцуулдаг.
Өнөөдөр /2023.01.16/ хуралдаанд “Татварын хэлтсийн үйл ажиллагаа болон 2023 онд хэрэгжиж эхэлсэн хууль тогтоомж”, “Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн товч танилцуулга, 2023 оноос эхлэн хэрэгжиж эхэлсэн зарим журам, хууль”-н талаар аймгийн Татварын хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтсээс тус тус мэдээлэл танилцуулав.
Дээрх мэдээлэл болон цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан Аймгийн Засаг даргын орлогч Ш.Ёл дараах үүрэг чиглэлийг өгөв. Үүнд :
1. Нийгмийн даатгалын ерөнхий хууль болон 2023 оноос хэрэгжиж байгаа хууль журмын талаар иргэдэд хүртээмжтэй байдлаар мэдээлэл танилцуулах,
2. БНХАУ-тай хиллэдэг боомтууд шат дараатай нээгдэж байгаа. Дорнод аймгийн Хавирга боомт 1 дүгээр сарын 19-өөс нээгдэж зөвхөн ачаа бараа хэвийн тээвэрлэгдэх юм. Тиймээс Сумдын онцгой комисс /covid-19/ халдвараас урьдчилан сэргийлэх бэлтгэл ажлыг хангах,
3. Сар шинийн баяр болох гэж байгаатай холбогдуулан Хэрлэн сумын хэмжээнд “Хог хаягдлыг цэвэрлэх” эрчимжүүлсэн аян зохион байгуулах,
4. Засаг даргын дэргэдэх хэлтэс, хэрэгжүүлэгч агентлагууд 2023 онд зохион байгуулах соёлын эвент, арга хэмжээг аялал жуулчлалтай уялдуулж төлөвлөж ажиллахыг тус тус үүрэг болгов.