Аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбоотой уулзалт хийлээ

9 сар
Аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбоотой уулзалт хийлээ
Өнөөдөр (2024.03.06) аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн Дорнод аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Х.Баатарсүх болон холбооны Тэргүүлэгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтад аймгийн нутгийн захиргааны байгууллагын холбогдох удирдлагууд, аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны Тэргүүлэгчид, анхан шатны хороодын дарга нар оролцож, “Дорнод аймгийн Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн 2021-2023 оны гурван талт хамтын хэлэлцээрийн биелэлтийг дүгнэн хэлэлцэв.
 
Мөн Дорнод аймгийн Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн 2024-2026 оны гурван талт хамтын хэлэлцээрт тусгуулах санал, цаашид авах зарим арга хэмжээний талаар санал солилцож, анхан шатны Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн салбарын зөвлөлийн үйл ажиллагааг тогтмолжуулах, сумын Хөдөлмөрийн маргааныг зохицуулах гурван талт хороод, Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт хамтын хороодыг байгуулж, нийгмийн түншлэлийг хөгжүүлэх чиглэлээр эрчимтэй ажиллуулах талаар харилцан санал солилцов.
Энэ үеэр анхан шатны Үйлдвэрчний эвлэлийн хороодын дарга нар аймгийн удирдлагуудад дараах саналуудыг тавьж, шинэчлэн байгуулах хамтын хэлэлцээртээ тусган хэрэгжүүлэхээр болов. Үүнд:
 
- Нийгмийн түншлэлийн хүрээнд хамтын гэрээ, хэлэлцээрүүдийг аж ахуйн нэгж, байгууллагууд, сумдад шинэчлэн байгуулж, эрчимжүүлж ажиллах,
 
- Сумын Засаг дарга нар, тэдгээрийн түншлэгч талуудад Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль зэрэг мэдлэг ойлголт олгох сургалтуудыг зохион байгуулах,
 
- Сургуулийн өмнөх байгууллагуудын багш нарын ажлын ачааллыг бууруулахад чиглэсэн бодлого хэрэгжүүлэх, шаардлагатай хөрөнгө санхүү, тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлэх,
- Төрийн албан хаагчдад аж ахуй эрхлэх, өрхийн орлогоо нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх бодлогыг хэрэгжүүлэх,
 
- Эцэг эхчүүдэд чиглэсэн ажлуудыг зохион байгуулах, идэвх оролцоог нэмэгдүүлэхэд анхаарч ажиллах,
 
- Анги, хамт олноороо хамрагдах олимпиад, уралдааныг зохион байгуулах
1 хүн ба "VISSONIC" гэсэн бичвэр нарын зураг байж магад
2 хүн нарын зураг байж магад
2 хүн ба бичвэр нарын зураг байж магад
1 хүн нарын зураг байж магад
8 хүн ба хичээл хийж буй хүмүүс нарын зураг байж магад
2 хүн нарын зураг байж магад
3 хүн ба мэдээний өрөө нарын зураг байж магад
3 хүн ба мэдээний өрөө нарын зураг байж магад
2 хүн ба мэдээний өрөө нарын зураг байж магад
3 хүн нарын зураг байж магад
12 хүн нарын зураг байж магад