Зүүн бүсийн зөвлөлийн 01 дүгээр хуралдаанаар тус Зөвлөлийн 2024 оны ажлын төлөвлөгөө болон Монгол Улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр зүүн бүсэд хэрэгжүүлж буй, цаашид хэрэгжүүлэх шаардлагатай авто зам, төмөрзам, эрчим хүчний томоохон дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлэхэд санаачилга гарган хамтран ажиллахаар тогтсон.
Тэгвэл өнөөдөр ээлжит 2 дугаар хуралдаанаа зохион байгуулж, Зүүн бүсийн аймгуудаас Хэнтий аймгийн Дадал сумыг Улсын тэргүүний сумаар нэр дэвшүүлэн, Засгийн газарт хүргүүлэхээр болов.
Нэр дэвшигдсэн сумдад ажлын хэсэг газар дээр нь ажилласан юм.