Төрийн албан хаагчдын нийгмийн баталгааг хариуцлагатай дэмжигч байгууллагаар Эрүүл мэндийн газар, Цагдаагийн газар тодорлоо

4 жил
Төрийн албан хаагчдын нийгмийн баталгааг хариуцлагатай дэмжигч байгууллагаар Эрүүл мэндийн газар, Цагдаагийн газар тодорлоо
Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 6 дугаар хуралдааны 01 дүгээр тогтоолоор баталсан “Төрийн албан хаагчийн сургалт хөгжил, нийгмийн баталгааг дэмжих хөтөлбөр”-ийг амжилттай хэрэгжүүлж, төрийн албан хаагчдын нийгмийн баталгааг хариуцлагатай дэмжигч төрийн захиргааны байгууллагаар Ч.Оюунаа даргатай Эрүүл мэндийн газар болон Т.Ганзориг даргатай Цагдаагийн газар тус тус шалгарлаа.
 
Аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн /2020.08.31/ шалгарсан байгууллагуудад баяр хүргэж, өргөмжлөл гардуулан өгѳв.