“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг зохион байгуулах ажлын хэсэг хэрлэн сумын багийн засаг дарга нартай уулзлаа

2 жил
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг зохион байгуулах ажлын хэсэг хэрлэн сумын багийн засаг дарга нартай уулзлаа
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг орон нутагт зохион байгуулах ажлын хэсгийн дарга, аймгийн Засаг даргын орлогч Ш.Ёл “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд намрын мод тарих өдрийн бэлтгэл ажлыг хангах үүднээс аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газар, Чойбалсан Хөгжил ОНӨААТҮГ , Хэрлэн сумын Засаг дарга болон 11 багийн засаг дарга нартай уулзлаа.
 
Хэрлэн сум нь энэ жил “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд иргэд, аж ахуйн нэгжийн мод тарих газрын 8-н байршилд 66 га талбайд баталсан ба энэ сард нэмэлт газрын асуудлыг Хэрлэн сумын ИТХ-аар хэлэлцүүлэхээр төлөвлөөд байгаа юм.
 
Уулзалтаар өнгөрсөн хаврын тариалалтаар мод тарьж суулгасан иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудаас гарсан саналуудыг нэгтгэж энэ намрын мод тариалалтын бэлтгэл ажлыг хангах чиглэлээр дараах үүрэг чиглэлийг өглөө.
Үүнд:
1. Хэрлэн сумын 11 багийн ажлын алба, баг тус бүр дээр модны тарьц суулгац болон мод тарих аргачлал, арчилж ургуулах мэдээллийг иргэдэд өгөх өдөрлөг зохион байгуулах
2. Иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад мод тарих бэлтгэлийг хангуулах
3. Иргэдэд Хэрлэн сумын хэмжээнд мод тарих газрын байршлыг тодорхой зааж өгөх
4. Гэр хорооллын айл өрхүүдийг хашаандаа мод тарихад дэмжлэг үзүүлж тухайн багийн ажлын албанаас сонгосон цэгт хүрэн шороо, бордоо бууцыг буулгаж өгөх ажлыг зохион байгуулах
5. Иргэдэд Чойбалсан Хөгжил ОНӨААТҮГ-ын мод үржүүлгийн талбайд үрслүүлж байгаа улиас, хайлаас, бургас, 3 мянган ширхэг чацаргана нийт 1 сая орчим тарьц суулгацыг хуваарилах болон тарьж ургуулах зөвлөмж мэдээлэл өгөх ажлыг өдөрлөг хэлбэрээр Найрамдал парк болон Тусгаар тогтнолын талбайд зохион байгуулах
6. Тарьц суулгац, үр үрслэгээний үзэсгэлэн худалдаа зохион байгуулан оролцох иргэн, аж ахуйн нэгж байгууллагыг талбайн түрээснээс чөлөөлж оролцох боломжоор хангах