Аймгийн Засаг даргын дэмжлэгээр сум, орон нутгийн хэмжээнд дутагдалтай байгаа төрийн байгууллагын ажлын байрны сул орон тоог нөхөж, төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг шуурхай хангах зорилгоор төрийн албаны ерөнхий шалгалтад орохоор бүртгүүлсэн иргэдэд дэмжлэг үзүүлэх төлбөргүй сургалтыг 2022 оны 10 дугаар сарын 05-07-ны өдрүүдэд Дорнод их сургууль дээр зохион байгуулна.
Сургалтын бүртгэлийг 2022 оны 10 дугаар сарын 04-05-ны өдөр 09.00-17.00 цагийн хооронд 70583437 дугаарын утсаар бүртгэл хийнэ.