Шилдэг 4 багшид орон сууц худалдан авахад зориулж тус бүр 20 сая төгрөгийн дэмжлэг үзүүлж байна

2 жил
Шилдэг 4 багшид орон сууц худалдан авахад зориулж тус бүр 20 сая төгрөгийн дэмжлэг үзүүлж байна
Багшийн хөгжлийг дэмжих “Эрдэм” хөтөлбөрийн хүрээнд бага ангийн багш нарын хөдөлмөрийн үнэлэмж, мэргэжлийн нэр хүндийг дээшлүүлэх, нийгмийн хамгааллыг дэмжих, боловсролын олон талт үйл ажиллагаанд бага ангийн багш нарыг хамруулах, багшлахуйн ур чадвар, санал, санаачилгыг дэмжин урамшуулах, хүүхэд бүрийн хөгжлийг дэмжих шилдэг арга зүй, тэргүүн туршлагыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор "Дорнодын багш" болзолт уралдааныг зохион байгууллаа.
 
Уралдааныг 2022 оны 04 дүгээр сараас эхлэн 5 сарын хугацаанд зохион байгуулсан ба шилдэг 4 багшийг өнөөдөр шалгаруулсан юм.
 
Үүнд: 1-р сургуулийн бага боловсролын багш М.Хэрлэнтуяа, Хан-Уул цогцолбор сургуулийн бага боловсролын багш Б.Доохүү, Шинэ хөгжил цогцолбор сургуулийн бага боловсролын багш Б.Энхмаа, Баяндун сумын ЕБС-ийн бага боловсролын багш Ж.Алтансувд нар тус бүр 20 сая төгрөгийг гардан авлаа.
 
Болзолт уралдааны шагналыг багш нарыг орон сууц худалдан авахад аймгийн орон нутгийн төсвөөс дэмжлэг үзүүлэн олгож байна.
 
Мөн тус уралдааны шилдэг 9 байрт шалгарч амжилттай оролцсон Хэрлэн сумын 5-р сургуулийн бага боловсролын багш Ч.Эрдэнэчимэг, Д.Оюунбилэг, Хэрлэн сумын 8-р сургуулийн бага боловсролын багш Ч.Оюунтуяа, М.Энхчимэг, Чойбалсан сумын ЕБС-ийн бага ангийн багш Ц.Наран нарыг тус бүр 500 мянган төгрөгөөр шагналаа.