JCI Дорнод салбар, JCI Эко салбар байгууллагын "SAVE SMILE" 2022 DORNOD төслийн баг Халхгол суманд ажиллаж 300 гаруй хүүхдэд шүдний үзлэг, эмчилгээ хийлээ

2 жил
JCI Дорнод салбар, JCI Эко салбар байгууллагын "SAVE SMILE" 2022 DORNOD төслийн баг Халхгол суманд ажиллаж 300 гаруй хүүхдэд шүдний үзлэг, эмчилгээ хийлээ
Дорнод аймаг нь нийгмийн салбарт нэлээдгүй төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, мөн дэмжиж, хамтарч ажилладаг. Энэ удаад JCI Дорнод салбар, JCI Эко салбараас хэрэгжүүлж байгаа "Save smile" төслийг дэмжин хамтран ажиллаж байна.
 
Уг төсөл нь JCI Эко салбар байгууллагын 2022 онд хувийн шүдний эмнэлгүүд болон холбоодтой хамтран сум, орон нутгийн иргэдийн шүд, амны хөндийн эмгэгийн тусламж үйлчилгээг хүргэх тухайн сумын иргэдийг шүд цоорох өвчингүй сум болгох, бүрэн эрүүлжүүлэх, амны хөндийн эрүүл ахуйн боловсрол цэцэрлэгийн наснаас эхлэн бүх хүнд олгох зорилготой шинэ төсөл юм.
 
"Save smile" төслийн баг /2022.11.11/ Халх гол суманд ажиллалаа. JCI Дорнод салбар, JCI Эко салбар байгууллага "Таван ухаан" хувийн шүдний эмнэлгүүдийн нэгдсэн холбоотой хамтран Халхгол сумын ЕБС-ын 1-5 дугаар ангийн хүүхдүүд болон цэцэрлэгийн насны хүүхдүүдэд үзлэг хийлээ.
 
Үлэгийг “Таван ухаан шүдний холбооны эмч нар бүтэн 1 өдрийн турш Халхгол сумын сургууль болон эмнэлэг дээр ажиллаж 300 гаруй хүүхдэд үнэ төлбөргүй амны хөндийн урьдчилан сэргийлэх үзлэг , 45 хүүхдэд шаардлагатай 7 төрлийн эмчилгээ хийж тусламж үзүүлсэн юм. Мөн сурагчид эцэг эх, асран хамгаалагч, багш нарт “Амны хөндийн эрүүл мэнд" сэдвээр сургалт зохион байгуулав.
 
Халхгол сумын Эрүүл мэндийн төвийн шүдний кабинетын үйл ажиллагааг хэвийн ажиллахад шаардлагатай тоног төхөөрөмж буюу "Шүдний Бор" машины холболтыг хийн, зөвлөмж үзүүлснээр “Шүдний кабинет” ашиглалтад орж алслагдсан сумын иргэд тусламж үйлчилгээг цаг алдалгүй авч, шүдний цоорол өвчнөөс урьдчилан сэргийлэх боломж бүрдэж байна.
 
Тус сумын Эрүүл мэндийн төвийн шүдний кабинет нь шаардлагатай техник хэрэгсэлтэй болсон хэдий ч боловсон хүчний дутагдалтай байгаагаас болж, иргэд шүдний эрүүл мэндийн үйлчилгээг сумандаа авах боломжгүй байсан аж. Харин энэ сараас эхлэн шүдний эмчтэй болж, “Шүдний бор машин”-аа ажиллагаанд оруулснаар шүдний кабинет хэвийн ажиллаж эхэллээ.
 
Төслийн баг Халхгол суманд ажиллах үеэр сумын Засаг дарга Х.Хүрэл-Эрдэнэ тэргүүтэй удирдлагууд Төслийн багийг хүлээн авч уулзан талархал илэрхийлсэн юм.
Түүнчлэн JCI Дорнод салбарын 2022 оны ерөнхийлөгч Д.Гүнсмаа, “JCI Монгол байгууллагын зорилго зорилт, JCI Дорнод байгууллагын талаар товч танилцуулга”, JCI Монгол академийн сургагч багш О.Энхмэнд "Хандлага", Бизнес хорооны захирал Б.Хонгорзул “Мөрөөдөл" сэдвээр хүний хөгжил, эерэг хандлага сургалт явууллаа.
 
1 адам және тұр кескіні болуы мүмкін
1 адам, отыр және тұр кескіні болуы мүмкін
10 адам және адамдар тұр кескіні болуы мүмкін
2 адам, бала, адамдар тұр, адамдар отыр және ғимарат ішінде кескіні болуы мүмкін
5 адам, бала, адамдар тұр, ғимарат ішінде және "CAP" мәтіні кескіні болуы мүмкін
2 адам, бала, адамдар отыр, адамдар тұр және ғимарат ішінде кескіні болуы мүмкін
4 адам, адамдар тұр, адамдар отыр, гүл және ғимарат ішінде кескіні болуы мүмкін
6 адам, адамдар тұр және ғимарат ішінде кескіні болуы мүмкін
бала және тұр кескіні болуы мүмкін
7 адам, бала, адамдар тұр және ғимарат ішінде кескіні болуы мүмкін
2 адам, адамдар тұр және ғимарат ішінде кескіні болуы мүмкін
Фотосурет сипаттамасы жоқ.