Томуу, томуу төст өвчний тархалт алаг цоог түвшинд байна

2 жил
Томуу, томуу төст өвчний тархалт алаг цоог түвшинд байна
Аймгийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт амбулаториор 9613 хүн үйлчлүүлсний 1058 нь томуу, томуу төст өвчнөөр өвдсөн байна. Энэ нь нийт үзлэгийн 11 хувийг эзэлж ТТӨ-ний тархалт алаг цоог түвшинд байна.
 
Хэрлэн сумын хэмжээнд амбулаторийн нийт үзлэгийн 11.6 хувийг ТТӨ эзэлж өмнөх 7 хоногоос 0.54 хувиар нэмэгдсэн бол бусад сумдын амбулаторийн 1644 үзлэгээс ТТӨ-ний 133 тохиолдол бүртгэгдэж, өмнөх 7 хоногоос 1.7 хувиар нэмэгдсэн.
ТТӨ-ний нийт тохиолдлыг хувиар авч үзвэл :
 
94,1 хувь нь 0-15 нас, үүнээс 79.4 хувийг 4 хүртэлх насны хүүхэд эзэлж байна.
Өмнөх 7 хоногтой нь харьцуулбал :
0-11 сар 36,
1 нас 30,
5-9 нас 21 тохиолдлоор тус тус нэмэгдсэн аж.
 
45 дугаар 7 хоногт түргэн тусламжийн утсанд 170 дуудлага ирснээс 30 нь томуугийн өвчлөлтэй холбоотой дуудлага байна. Энэ нь нийт дуудлагын 17.6 хувийг эзэлж байгаа юм.
Мөн АЗЦХХ-ын өвчлөлийн 58 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх 7 хоногтой харьцуулахад 6 тохиолдлоор нэмэгдсэн.
 
Сумдын амбулаторийн 1644 үзлэгээс томуу, томуу төст өвчин 133 тохиолдол бүртгэгдэж, өмнөх 7 хоногоос 1.7 хувиар өссөн байна.
мәтін кескіні болуы мүмкін