Төрийн албан хаагчдын анхдугаар ёс зүйн зөвлөгөөн болж байна

2 жил
Төрийн албан хаагчдын анхдугаар ёс зүйн зөвлөгөөн болж байна
Өнөөдөр /2022.11.18/ аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлаг болон Сумдын Засаг даргын тамгын газрын Ёс зүйн зөвлөлийн дарга, нарийн бичгийн дарга нарын дунд Төрийн албан хаагчдын ёс зүйн зөвлөгөөн болж байна.
 
Төрийн албан хаагчдын ёс зүйн зөвлөгөөнийг аймгийн Засаг даргын тамгын газрын дарга, Төрийн албаны салбар зөвлөлийн дарга П.Бат-өлзий нээж үг хэллээ. Мөн Монгол Улсын Засгийн газрын референт Б.Ганбат төрийн албан хаагчдын ёс зүйн талаарх товч мэдээллийг танилцуулав.
 
Дорнод аймаг 2022 оныг “Ёс зүйг дээдлэх жил” болгон зарласантай холбогдуулан төрийн албаны тухай хуулийн хэрэгжилт, төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх, төрийн албан хаагчийн ёс зүйг дээшлүүлэх ажил, арга хэмжээний төлөвлөлт, тайлагналт, ёс зүйн зөрчлийн бүртгэл мэдээллийг сайжруулах, ёс зүйн зөрчлийн дүн шинжилгээнд үндэслэсэн урьдчилан сэргийлэх нэгдсэн арга зүйг төрийн албан хаагчдад өгөх юм.
 
Тус зөвлөгөөнийг Дорнод аймгийн Засаг даргын тамгын газар, Засгийн газрын хэрэг эрхлэх газар, МУ-ын Төрийн албаны зөвлөл хамтран зохион байгуулж байна.
 
1 адам және тұр кескіні болуы мүмкін
4 адам, адамдар тұр, адамдар отыр және ғимарат ішінде кескіні болуы мүмкін
5 адам, адамдар отыр, адамдар тұр және ғимарат ішінде кескіні болуы мүмкін
1 адам, тұр және ғимарат ішінде кескіні болуы мүмкін
1 адам кескіні болуы мүмкін
7 адам, адамдар отыр және адамдар тұр кескіні болуы мүмкін
7 адам, адамдар отыр, адамдар тұр және ғимарат ішінде кескіні болуы мүмкін
4 адам, адамдар отыр және ғимарат ішінде кескіні болуы мүмкін
7 адам, адамдар отыр және адамдар тұр кескіні болуы мүмкін
4 адам кескіні болуы мүмкін