Аймгийн Хөгжимт драмын театрт Дорнод аймгийн оюутан, залуучуудын анхдугаар чуулга уулзалтыг зохион байгуулж байна.
Уг чуулга уулзалт нь залуучуудыг гэр бүл, нийгмийн өмнө хүлээх хариуцлагыг дээшлүүлэх, хөгжих эрх ашгаа хамгаалах, нийгмийн оролцоог өргөжүүлж аймаг орон нутгийнхаа хөгжилд манлайлж хамтарч ажиллах зорилготой юм.
Уулзалтад Дорнод аймгийн 15-34 насны залуучуудын төлөөлөл, төрийн бус байгууллагууд, иргэний нийгмийн байгууллага, байгууллагын дэргэдэх залуучуудын зөвлөлүүд, Монгол Улсын Их сургуулийн Дорнод аймаг дахь сургууль, Политехник коллеж, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв, зорилтот бүлгийн залуучуудын төлөөллүүд оролцож байна.