Өнөөдөр /2022.12.17/ аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн ахмадын хороо болон зөвлөлүүдэд тоног төхөөрөмж гардуулан өглөө.
Ахмадын хороо, зөвлөлүүдийг хэрэгцээт тоног төхөөрөмжөөр хангаснаар ажиллах нөхцөл сайжирч, ахмадуудад хүрэх үйлчилгээ хялбар болж тодорхой үр дүн гарах юм.
Орон нутгаас "Ахмадын ачлал" хөтөлбөрийг 9 дэх жилдээ үргэлжлүүлэн 8 арга хэмжээний хүрээнд хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.
Мөн ахмадуудынхаа эрүүл амьдрах эрхийг хангах, эрүүл мэндийг дэмжих чиглэлээр зуны сувилалд хамруулж, 13 сумын эрүүл мэндийн төвөөр дамжуулан физик эмчилгээ, эмийн эмчилгээ, дасгал хөдөлгөөн зэрэг 14 төрлийн үйлчилгээг 800 гаруй ахмад настанд үзүүлээд байгаа юм.
Ахмад настны нийтийн тээврийн үйлчилгээг тогтмолжуулж жил ирэх бүр маршрут чиглэлийг нэмэгдүүлж байна.