Засаг дарга үүрэг чиглэл өглөө

1 жил
Засаг дарга үүрэг чиглэл өглөө
Өнөөдөр /2022.12.20/ Аймгийн Засаг даргын дэргэдэх хэрэгжүүлэгч агентлагийн дарга нарт 2022 оны ажлын үр дүн, ирэх 2023 оны "Хөгжлийн төлөвлөгөө" болон хэрэгжих төсөл хөтөлбөрийн мэдээллийг бэлтгэж танилцуулах хугацаат үүрэг өгөв.
 
1. Аймгийн 2023 оны төсөв батлагдсантай холбогдуулан худалдан авах ажиллагааг шуурхай зохион байгуулах,
 
2. Хөгжлийн жилийн төлөвлөгөө, төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, төсөл хөтөлбөрийн хүрэх үр дүн, тодорхой мэдээллийг нэгтгэн 01 дүгээр сарын 02-ны дотор танилцуулах,
 
3. Төсвийн жил эхлэхээс өмнө буюу 12 дугаар сард багтаан сумдад эрүүл мэнд, боловсрол, байгаль орчин, хөдөө аж ахуй, барилга, хот байгуулалт, зам, эрчим хүч, уул уурхай, газрын тос зэрэг салбаруудын уулзалт мэдээлэл хийх хуваарийг танилцуулах,
 
4. 2023 онд хэрэгжих төсөл, хөтөлбөрийн мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд тогтмол мэдээлэх,
 
5. Аймгийн Засаг даргын дэргэдэх хэрэгжүүлэгч агентлагууд зорилтот жилийн үр дүнг гаргаж танилцуулах,
 
6. Төсвийн хөрөнгөөр Шинэ жилийн баяр тэмдэглэхгүй байх тухай Засгийн газрын шийдвэрийн хэрэгжилтийг хангах,
 
7. Аймгийн Засаг даргын дэргэдэх хэрэгжүүлэгч агентлагууд 12 дугаар сард багтаан цэвэр усны шугам хоолойд үзлэг хийж нөхцөл байдлыг тодорхойлох,
 
8. Сурагчдын амралт эхэлсэнтэй холбогдуулан өвлийн амралтыг үр дүнтэй өнгөрүүлэх нөлөөллийн арга хэмжээ зохион байгуулах,
 
9. Хот суурин газраас шилжин ирэх иргэдийг дэмжих зорилгоор Дорнод аймгийн төрийн байгууллагуудад дутагдалтай байгаа ажлын байрыг нэгтгэн зарлах,
 
10. Мал аж ахуйг суурьшуулж өсгөх боломжтой газар нутгийг байршлаар нь тодорхой гаргах,
 
11. Боомтын сэргэлтийн бодлогын хүрээнд хил нээхэд бэлтгэж, ажлын явц танилцуулахыг тус тус даалгав.
1 адам, тұр және отыр кескіні болуы мүмкін
5 адам, адамдар тұр, адамдар отыр және ғимарат ішінде кескіні болуы мүмкін
12 адам, адамдар отыр және адамдар тұр кескіні болуы мүмкін
5 адам, адамдар отыр және адамдар тұр кескіні болуы мүмкін
13 адам, адамдар отыр және адамдар тұр кескіні болуы мүмкін