2022 оны сүүлийн 7 хоногийг өмнөх оны мөн үетэй харьцуулбал гэмт хэрэг 9 нэгж буюу 30 хувиар, зөрчил 95 нэгж буюу 69.9 хувиар буурсан байна.
2022 оны 12 дугаар сарын 25-31 ны өдрүүдэд Цагдаагийн газрын жижүүрийн албанд нийт 221 гомдол мэдээлэл бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй 17, зөрчлийн шинжтэй 36 дуудлага бүртгэгджээ.
Гэмт хэрэг, зөрчилд холбогдсон иргэдийн 9 нь эрэгтэй, 1 нь эмэгтэй байна.
Насны ангиллаар авч үзвэл :
12-17 нас : 1, 18-29 нас : 3, 30-34 нас : 3, 35-аас дээш : 2
Эрүүлжүүлэн саатуулах байранд 75 хүн саатуулагдаж, хүйсээр ангилбал : 72 эрэгтэй, 3 эмэгтэй байна.
Гэмт хэрэг үйлдэгдэж байгаа өдрүүдийг гарагаар авч үзвэл : Даваа, Пүрэв гарагт хамгийн их буюу 6 гэмт хэрэг бүртгэгдсэн бол Мягмар, Баасан гарагт 1, Лхагва, Ням гарагуудад 2, Бямба гарагт 3 гэмт хэрэг гарчээ.
Энэ хугацаанд бүртгэгдсэн зөрчлийг өдрөөр авч үзвэл :
Даваа, Пүрэв, Баасан гарагт : 5, Мягмар гарагт : 1, Лхагва, Ням гарагт : 8, Бямба гарагт : 9 зөрчил бүртгэгдсэн аж.
Дорнод аймгийн Цагдаагийн газраас нийтээр амрах баярын өдрүүдэд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр “Шинэ жил” , “Эргүүл-хяналт хүүхэд”, “Намайг алгас”, “Уусан бол бүү жолоод” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж ажиллав.