Өнөөдөр /2023.01.16/ Төрийн сангийн удирдлагын цахим системийг хөгжүүлж нэвтрүүлэх сургалтыг Сангийн яамнаас Дорнод аймгийн 168 төсвийн байгууллагын 163 албан хаагчдад цахим танхим хосолсон хэлбэрээр зохион байгуулж байна.
Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, цахим шилжилтийн бодлого, зорилттой уялдуулан төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үндсэн зорилтын хүрээнд төрийн сангийн цахимжуулалтыг үе шаттай нэвтрүүлнэ.
Төсвийн байгууллагын төлбөр тооцоог бүрэн цахимжуулах, нягтлан бодогчдын ажлын ачааллыг бууруулах, бүтээмжийг нэмэгдүүлэх, зайнаас ажиллах боломж бүрдэх юм.