БАЯНТҮМЭН СУМАНД ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН СПОРТ ЗААЛ ШИНЭЭР БАРИНА

3 долоо хоног
БАЯНТҮМЭН СУМАНД ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН СПОРТ ЗААЛ ШИНЭЭР БАРИНА
Аймгийн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр Баянтүмэн сумын Ерөнхий боловсролын сургуулийн спорт заалны барилгын ажлыг энэ онд эхлүүлнэ.
Тодруулбал 720м2 талбай бүхий 30*24 хэмжээтэй барилга ашиглалтад оруулж тус сумын сургуультай хүзүүвчээр холбох ажил хийгдэх юм.
Мөн багш нарын өрөө болон агуулахын өрөө тасалгааг хамтад нь хийхээр төлөвлөөд байна.