Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв “Аймгуудын өрсөлдөх чадварын судалгаа -2023" тайланг танилцууллаа.
Энэ удаагийн судалгааны үр дүнгээр Дорнод аймаг 6-д эрэмбэлэгдлээ.
Монгол Улсын 21 аймгийн хөгжил, өрсөлдөх чадварыг:
-Эдийн засгийн чадавхи,
-Засаглалын үр ашиг,
-Бизнесийн орчин, хөрөнгө оруулалт,
-Дэд бүтэц
гэх үндсэн 4 бүлгийн нийт 181 шалгуур үзүүлэлтээр тооцож шалгаруулжээ.
2023 онд нийт аймгуудын өрсөлдөх чадварын дундаж оноо 66.6 болж өмнөх оныхоос 1.6 оноогоор өссөн байна.
Аймгуудын өрсөлдөх чадварын оноо
Орхон-100
Дорноговь-97.96
Дархан-Уул-95.12
Өмнөговь-81.88
Говьсүмбэр-81.73
Дорнод 79.36
Сэлэнгэ 78.62
Хэнтий 78.24
Өвөрхангай 77.25
Увс 66.67
Сүхбаатар 64.10
Төв 63.78
Баян-Өлгий 63.50
Ховд 62.15
Хөвсгөл 57.33
Баянхонгор 55.52
Архангай 48.89
Булган 40.08
Говь-Алтай 36.72
Завхан 35.69
Дундговь 34.93