“Нарны хүүхдүүд” зүүн бүсийн сурагч солилцоо төсөл хэрэгжиж байна

7 сар
“Нарны хүүхдүүд” зүүн бүсийн сурагч солилцоо төсөл хэрэгжиж байна
Монгол Улсын Засгийн газраас 2024 оныг “Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан Дорнод аймагт Зүүн бүсийн 3 аймгийн ахлах ангийн сурагчдын дунд “НАРНЫ ХҮҮХДҮҮД СУРАГЧ СОЛИЛЦООНЫ ТӨСӨЛ” хэрэгжиж байна.
 
Энэхүү төслийг “Хүүхдэд ээлтэй орон нутаг” хөтөлбөрийн хүрээнд Дорнод аймагт 2016 оноос эхлэн 6 дахь жилдээ амжилттай хэрэгжүүлж байгаа бөгөөд өмнөх жилүүдэд Дорнод аймгийн Дашбалбар, Чулуунхороот, Чойбалсан, Хэрлэн сумын болон Сүхбаатар аймгийн 9-11 дүгээр ангийн нийт 120 гаруй сурагчдыг хамруулан, Дорнод аймгийн Хан-уул сургууль, Хэрлэн сумын 2 дугаар сургуулийн дотуур байрыг түшиглэн зохион байгуулж ирсэн.
 
Энэ удаагийн 2024 оны сурагч солилцооны төсөлд Хэнтий аймгийн Лаборатори 1 дүгээр сургууль, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1,2,3,4 дүгээр сургууль, Дорнод аймгийн Хан-Уул сургуулийн ахлах ангийн сурагчид буюу нийт Зүүн бүсийн 3 аймгийн 24 сурагчид хамрагдаж байгаагаараа онцлог юм.
 
Төсөлд хамрагдсанаар хөрш зэргэлдээх аймаг орон нутгийн онцлог, соёл, өв уламжлалаас суралцах, хамтын ажиллагаа нөхөрлөлийг бэхжүүлэх улмаар хүүхдэд багаар ажиллах чадварыг эзэмшүүлж, тэдний хүсэл сонирхол, хэрэгцээнд тохирсон хөгжлийн шаталсан хөтөлбөрт үйл ажиллагаанд хамруулах зэрэг олон талын ач холбогдолтой.
1 хүн нарын зураг байж магад
5 хүн, шатар ба бичвэр нарын зураг байж магад
2 хүн ба бичвэр нарын зураг байж магад
5 хүн ба бичвэр нарын зураг байж магад
8 хүн, хөшөө дурсгал ба бичвэр нарын зураг байж магад
15 хүн ба бичвэр нарын зураг байж магад
14 хүн ба бичвэр нарын зураг байж магад
10 хүн ба бичвэр нарын зураг байж магад