“Эцэг эхийн үүрэг хариуцлага” зөвлөгөөн болж байна

4 сар
“Эцэг эхийн үүрэг хариуцлага” зөвлөгөөн болж байна
Өнөөдөр (2024.05.15) Дорнод аймагт “Эцэг эхийн үүрэг хариуцлага” зөвлөгөөн болж байна. Зөвлөгөөний нээлтэд аймгийн Засаг даргын орлогч Ш.Ёл оролцов.
 
Гэр бүлийн тогтвортой байдал, хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэх, хүүхэд хамгааллын тухай шинэ хуулийн хүрээнд эцэг эхийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, ойлголт мэдээлэл өгөх зорилгоор “Эцэг эхийн үүрэг хариуцлага” зөвлөгөөнийг зохион байгуулж байна.
 
Гэр бүлийн хүчирхийллийг бууруулах, хүүхдийг эрсдэлт нөхцөлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах тогтолцоог бэхжүүлэхэд анхаарч, аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газрын дэргэд “Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээ”, “Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогч хүүхэд, эмэгтэйчүүдийг хамгаалах Нэг цэгийн үйлчилгээний төв”, “Гэр бүлд зөвлөгөө өгөх төв”-ийг байгуулан шаардлагатай тусламж, нийгмийн үйлчилгээг тогтмол үзүүлж буй.
 
Мөн аймаг, орон нутгийн түвшинд төр, төрийн бус байгууллага, Олон Улсын байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд гэр бүлийн хөгжил, хамгаалалд чиглэсэн төсөл хөтөлбөрийг үе шаттай хэрэгжүүлэн ажиллаж байна.
 
Тухайлбал:
 
• “Нэг өрх-Нэг ажлын байр” хөтөлбөр
• “Гэр бүлийн хөгжил дэвшил” хөтөлбөрийг 2018-2020 онд “Дэлхийн Зөн Монгол” Олон Улсын байгууллагатай хамтран хэрэгжүүлэв.
• Мөн 2023 онд “Дэлхийн Зөн Монгол” Олон Улсын байгууллагатай хамтран урт хугацааны хөтөлбөр хэрэгжүүлэх санамж бичгийн хүрээнд Баянтүмэн, Чойбалсан, Хэрлэн сумын зорилтод өрхүүдэд “Гэрээр айлчлах” хөтөлбөрийг хэрэгжүүлэн, нөхцөл байдлын үнэлгээг хийн тогтмол хяналт тавин ажиллаж байна.
• “Хүүхэд-Эрдэнэ” хүүхэд хамгааллын төсөл
• Байгууллагын дэргэдэх “Эцэг эхийн зөвлөл”-ийг 96 байгууллага байгуулж, үүнээс 29% нь “Хүүхдийн өрөө”-тэй болоод байна.
1 хүн, бумба ба бичвэр нарын зураг байж магад
1 хүн ба бичвэр нарын зураг байж магад
3 хүн ба бичвэр нарын зураг байж магад
4 хүн нарын зураг байж магад
4 хүн ба бичвэр нарын зураг байж магад
5 хүн нарын зураг байж магад