Дорнод аймагт хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрийн болон сайн дурын ажилтнуудтай санал солилцох уулзалт хийлээ

5 жил
Дорнод аймагт хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрийн болон сайн дурын ажилтнуудтай санал солилцох уулзалт хийлээ

Олон улсын сайн дурынхны өдрийг тохиолдуулан аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн олон улсаас Дорнод аймагт хэрэгжиж байгаа Төсөл, хөтөлбөрийн ажилтнууд, сайн дурынхантай уулзлаа.

Уулзалтад аймгийн Засаг даргын дэргэдэх Төсөл, хөтөлбөрийн зохицуулах нэгжийн дарга, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга О.Байгалмаа болон нэгжийн гишүүд, мэргэжилтнүүд оролцож 2019 оны үйл ажиллагаагаа танилцуулж, цаашид хамтран ажиллах чиглэлээр санал солилцов.