Өнөөдөр 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Хэрлэн сумын Засаг даргын Тамгын газарт ажиллаж байсан болон одоо ажиллаж буй Дорнод, Улаанбаатар хотод оршин суугаа ахмадуудын төлөөлөл нийт 18 иргэн аймгийн Онцгой комисст 1000 ширхэг амны хаалтыг гардуулан өглөө.
Хүмүүнлэгийн тусламжийг аймгийн Засаг даргын орлогч бөгөөд Онцгой комиссын орлогч дарга Ч.Ганбат болон гишүүдийн төлөөлөл хүлээн авч “Коронавирус /COVID-19/ халдвараас урьдчилан сэргийлэх ажилд өөрсдийн хувь нэмрээ оруулж буйд талархаж буйгаа илэрхийллээ.” Аймгийн Онцгой комисс Хүмүүнлэгийн тусламжтай холбоотой орлого зарлагын мэдээллийг do.nema.gov.mn сайтад байршуулж байна.