Өнөөдөр /2021.02.26/ аймгийн Засаг дарга, аймгийн ЗДТГ, аймгийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, хэлтэс, албаны дарга болон өрхийн Эрүүл мэндийн төвийн дарга нартай 2021 оны гүйцэтгэлийн төлөвлөгөө баталгаажуулах үйл ажиллагаа боллоо.
Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 217 дугаар тогтоолоор батлагдсан “Байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах, гүйцэтгэлийн зорилт, шалгуур үзүүлэлтийг тогтоох, тайлан гаргах журам” болон Засгийн газрын Хэрэг Эрхлэх газрын даргын 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 100 дугаар “Аргачлал, загвар батлах тухай” тушаалын дагуу баталгаажуулсан юм.